Дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор 2006 онд анх Улаанбаатар хотноо “Дээлтэй Монгол наадам”-ыг “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Монгол костюмс” ХХК-тай хамтран зохион байгуулсан билээ.
Харин энэ жил Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Dance chance”-тэй хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй Монгол наадам”-ыг цахимаар зохион байгуулж, Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахимаар үндэсний дээл хувцастай бүжгийн Дээлтэй Монгол Challenge Dance chance уралдааныг эхлүүлж байна.
Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулагдах бөгөөд удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэж, 1, 2, 3 байр эзлүүлж шагнаж урамшуулах юм.