Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ саяхан БНСУ-д тамирчин ахуйдаа авсан гэмтэл нь сэдэрч биед нь нөлөөлж эхэлсэн тул яаралтай хагалгаанд орсон. Тэрээр хагалгаандаа амжилттай орж өчигдөр эх орондоо буусан байна. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт хагалгаанд орсныг дуулсан хорин нэгэн Аймгийн Засаг дарга нар нэгдэн сэтгэлийн хандив өргөж зургаан сая орчим төгрөг шилжүүлжээ.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ цахим хуудсандаа“Засгийн газрын танхимд мөр зэрэгцэн ажиллаж байгаа Нийслэлийн болон 21 аймгийн Засаг дарга нар маань биеийн байдлыг минь асууж, сэтгэлийн хандив өргөжээ. Бид хэдий улс төрийн үзэл бодол ондоо ч улс, орныхоо хөгжлийн төлөө, мөн аюулт өвчнийг ялахын төлөө өөрсдийн амьдран буй газар болгондоо хичээн ажиллаж байна. Цар тахлыг хамтдаа туулж, сайн цагийг хамтдаа угтъя. Баярлалаа та бүхэндээ гэжээ.
Үүнээс харахад Монголын 21 аймгийн болоод Нийслэлийн удирдлагууд хэдийгээр нам улс төрийн үзэл баримтлал ондоо ч нэг ангийнхан гэдэг нь энэхүү мэдээллээс харагдаж байна. Өвчин зовлон хэнд ч тохиолдох энэ цаг мөчид Аймгийн Засаг дарга нар өвдсөн нэгэндээ ийнхүү дэм өгсөн нь хэр сэтгэл нэгтэйг харууллаа.