Нийслэлээс иргэн, хуулийн этгээдэд зориулсан төрийн 20 үйлчилгээ “E-MONGOLIA”-д нэмэгдлээ

2018 онд нийслэлд хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээний “Цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах, үйлчилгээний хүсэлт гаргах, гаргасан хүсэлтийнхээ шийдвэрлэлтийн явцыг харах болон үнэлгээ өгөх шинэ стандарт бүхий цахим үйлчилгээний https://eservice.ulaanbaatar.mn системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Улмаар 13 байгууллагын 112 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж, 2018-2020 он хүртэлх хоёр жилийн хугацаанд 43.391 төрийн үйлчилгээг цахимаар болон оператораар иргэн, хуулийн этгээдэд хүргэсэн билээ.

Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхдэггүй байх зэрэг асуудлыг нийслэлээс технологийн дэвшил бүхий https://eservice.ulaanbaatar.mn системээр шийдсэн нь Монгол Улсад сайн туршлага болсон. Энэхүү системд тулгуурлан Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn  системийг нэвтрүүлсэн бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын илүү олон үйлчилгээг цахимжуулж, орон зай, цаг хугацаанаас үл хамааран гэрээсээ төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.

Түүнчлэн 2021 онд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-тэй хамтран Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас нэмэлтээр аж ахуйн нэгжид үзүүлдэг эрэлт өндөртэй дараах 20 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн https://e-mongolia.mn  порталаар  цахимаар хүргэхэд бэлэн болоод байна.

Ийнхүү цахимд шилжиж буй найман байгууллагын 20 үйлчилгээнүүдийг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

  1. Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  2. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  3. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
  4. Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох
  5. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  6. Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  7. Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
  8. Ахуйн хортон шавж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

  1. Техникийн оношилгоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
  2. Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл, эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл
  3. Авто тээврийн хэрэгсэл, түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
  4. Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
  5. Сурагчийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР

  1. Хяналтын камерын тодорхойлолт гаргах

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

  1. Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

  1. Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ

ОНЦОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  1. Галын аюулгүй байдлын дүгнэлт

Тун удахгүй нэмэгдэх үйлчилгээнүүд:

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  1. Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ

НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР

  1. Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
  2. Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …