Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллагатай хамтран Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд хүүхэд хамгааллын хяналтын эргүүлийг баяр наадмын өдрүүдэд зохион байгуулж байна.
Өчигдөр /2021.07.11/Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд, хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, хүүхдийн эрхийн улсын байцаагчид болон Нийслэлийн ГБХЗХГ-ын холбогдох мэргэжилтнүүд нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт амьдардаг болон түр байрлаж байгаа хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж, Засгийн газрын холбогдох шийдвэр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчийн албан даалгаврын дагуу хүүхдийн эрх, аюулгүй байдлыг ханган ажиллах зөвлөмж өгч, зохих шаардлагыг хүргүүлж ажиллалаа.
Долдугаар сарын 11-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын гуравдугаар баг Салхитын хөндий гэх газар бооцоот уралдаан зохион байгуулахыг завдсан уяачдад эргүүлийн баг зохих шаардлагыг тавьж, таслан зогсоолоо.
Тухайн уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөлгүй уралдах гэж байсан хүүхдүүдийг бүртгэлжүүлсэн байна.