Сүүлийн гурав хоногт 11 иргэн усны ослоор амь насаа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 49 тохиолдол бүртгэгдэж, 40 иргэний /том хүн 22, хүүхэд 18/ амь насыг аварч, 53 иргэн /том хүн 42, хүүхэд 11/ амь насаа алдсан байна.
Түүнчлэн баяр, наадмын өдрүүд үргэлжилж иргэд гол, усны дагуу ихээр амарч зугаалж байгаагийн улмаас сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Зөвхөн долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд гэхэд улсын хэмжээнд усны ослын 9 дуудлага бүртгэгдэж, 11 иргэн амь насаа алдаж, 2 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Өнөөдрийн байдлаар гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.
Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

займ на карту мгновенно без отказа zaymi-bistro.ru займ на кредитную карту мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит онлайн на карту долгий срок credit-n.ru онлайн кредит круглосуточно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …