Фото:Юаний дээд нийслэл Шанду жуулчдын хөлд дарагдаж байна

ӨМӨЗО-ны Засгийн ордноос зохион байгуулсан Олон улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийнхан Юаний дээд нийслэл Шанду балгасанд ирлээ. Энэ бол Юань гүрний үеийн хотын өв дурсгал дотор хамгийн эртний, хамгийн урт удаан түүхтэй, хамгийн бүрэн хадгалагдсан туурь юм. Жил бүрийн билгийн тооллын  дөрөв, зургадугаар сард их хаан энд хөдөөлдөг байсан, улс төр, эдийн засгийн төв билээ.

Энд маш олон орны элч төлөөлөгчид ирж төрийн ёсоор хүлээж авч байсан тухай түүхийн сурвалжид олонтаа дурддагддаг, Хубилай сэцнээс гадна Монгол төрийн таван их хаан сэнтийдээ өргөмжлөгдсөн, Их Монголын түүхэнд онцгой ул мөрийг үлдээсэн газар.

Занаду гэдэг нэрээрээ дэлхийд алдаршиж орчин үеийн уран зохиол, урлагийн салбарт тод дурсгал үлдээжээ. Энэ газар 1964 онд ӨЗО-ны Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах жагсаалт, 1988 онд Хятад улсын онцгой өвд бүртгэгдсэн.

2012 онд ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад орсон. 2015 онд үндэсний 4А зэрэглэлийн бүс болж 2019 онд үндэсний аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг хангасан туршилтын бүс болсон. Тус газраас урагш 5 км-т байх Улаантай овооны зүүн хормойд байрлах Соёлын өвийн музейд сэтгүүлчид мөн саатсан юм.

 2011 онд байгуулагдсан, Хятадын барилгын архитекторын судалгааны хүрээлэнгийн зураг төслөөр баригдаж 2016 онд албан ёсны нээлтээ хийсэн энэхүү музейн нийт талбай нь 6991 метр квадрат. Энд эртний түүхийн дурсгал болох Шанду нийслэлийн тухай системтэй танилцуулга мэдээллийг олгох бүхий л зүйлийг орчин үеийн хэлбэрээр байршуулсан нь тухайн газрыг зорьж ирдэг жуулчдын талархлыг ихээхэн хүлээдэг ажээ.

С.Бүрэнбаяр

 Эх сурвалж:CCTV.com

быстрый займ на карточку zaymi-bistro.ru займ на длительный срок онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
екапуста займ онлайн на карту credit-n.ru займ на киви кошелек мгновенно

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …