“Нарантуул-2”-ын удирдлагууд галын хэрэгт холбогдуулан 4-5 хүнийг шалгуулах хүсэлт гаргажээ

u“Нарантуул-2” захад энэ сарын есний өдөр гал гарч 100 орчим түрээслэгч хохироод байгаа билээ. Урьдчилсан байдлара галын шалтгааныг Онцгой байдлын газраас “зориулалтын бус цахилгааны утас ашигласан”-аас болсон хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл галын дүгнэлтийн талаар “Нарантуул-2” захын удирдлагууд өнөөдөр мэдээлэл өглөө. Захын удирдлагууд болон түрээслэгчид шинжээчдийн хийсэн галын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа аж. Учир нь тус захын цахилгааны утас, шийдийг нэг жилийн өмнө буюу 2012 оны 12-р сард томоохон компаниар бүрэн янзлуулж, солонгосын сайн чанарын утсаар солиулсан юм байна. Мөн Нийслэлийн онцгой байдлын газрын гал эхэлж гарсан гэж дүгнэсэн өрөөнд цахилгааны разетка байдаггүй бөгөөд галын дараа уг өрөөний цахилгааны утас нь хайлаагүй харин тасарсан байдалтай байжээ.

Сонирхуулахад, “Нарантуул 2” захад 21.30 цагийн үед гал гарсанаас хойш үүрийн 4:00 цагт дахин гал гарч ихээхэн хэмжээний хохирол учирсан юм байна. Эхлээд гарсан галыг Онцгой байдлын албаныхан 22:00 цагт галыг унтраан түлхүүрийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчихсөн байхад ахин гал гарсан нь дээрхи хоёр байгууллагын хариуцлагагүй байдлаас болсон гэж үзэж байгаа ажээ. Мөн галын хэрэгт холбогдуулан захын удирдлагууд 4-5 хүнийг шалгуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байгаа гэнэ.

index

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …