Дэлхий дээрхи хамгийн эртний хуримын бялуу

cakeТа 115 жил хадгалагдаж буй хуримын бялуу байдаг гээд боддоо. Дэлхий дээрхи хамгийн өндөр настай хуримын бялууг 1898 онд хийж байжээ.

Бялууны ихэнх хэсэг одоо чулуужиж хатан, амттай сайн бялуу гэж хэлэхэд хэцүүхэн болжээ. Гадарга нь элсэн чихрийн тунамлаас болж хатан, шаргал цагаан өнгө нь бор болж, бялууны дээд хэсэг шалчийж, хэлбэрээ алдсан байна. Уг нь бялуу хэлбэрээ алдахгүй байж болох байсан ч дэлхийн II дайны vеийн дэлбэрэлтэд өртөн шалчийсан ажээ. Дэлхий дээрхи хамгийн эртний бялуу одоо Уилсийн музейд хадгалагдаж байдаг юм байна.

Сонирхуулахад, уг бялууны эздийн тухай түүх одоо хүртэл яригддаг бөгөөд бялууг Төв Английн Басингстөүк хотын талхчин охиныхоо хуримд зориулж хийжээ. Гэвч хурим болохоос хэдхэн цагийн өмнө охины сүйт залуу зуурдаар амиа алдаж, бүх зүйл орвонгоороо эргэсэн байна. Гэвч хайртай залуугааса хагацсан сүйт бүсгүй хуримд зориулан бэлтгэсэн бүх зүйлсийг хадгалжээ. Бүсгүй хэнтэй ч гэрлээгүй бөгөөд 1964 онд насан эцэслэх хүртлээ бялуугаа аавынхаа нарийн боовны дэлгүүрт хадгалаж байгаад Басингстөүк хотын Уилсийн музейд шилжүүлэн өгсөн байна.

112116-2_worlds_oldest_wedding_cake_London

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …