Хил дээр төөрсөн гурван настай охиныг эсэн мэнд эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ

Энэ сарын 16-ны өдөр Дорнод аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбар /Ульхан/-ын хариуцсан хэсэгт Ульхан сууринд аялж, зугаалах зорилгоор ирсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон мэдээллийг хилчид 15.00 цагт авч, харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэдийн хамтаар хил орчмын нутаг дэвсгэрт ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, бяцхан охины мөрийг илрүүлэн ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өглөө.

Охины ээж иргэн О түргэн шуурхай ажиллаж, охины амь насыг аварсан Хил хамгаалах байгууллага, хилийн 0275 дугаар ангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, ард иргэдийг хүүхдээ хараа хяналтгүй орхих, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг уриалсан байна. Ульхан суурин нь улсын хилээс 0.8 км зайд байрладгаараа онцлогтой юм.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займы быстро на карту онлайн credit-n.ru взять кредит на киви кошелёк

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …