Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.20/ боллоо.Эрчим хүчний салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувь, үүнээс үйлдвэр компаниуд 47.6, нүүрсний уурхайнууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
 
“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар дундын агуулахад 93 мянган тонн, баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 70 мянган тонн байна.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 55 агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 5.9 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явц болон тулгамдсан асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …