“Улаанбаатар инновацын төв”-ийн бизнес инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх “Улаанбаатар инновацын төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.

Тус хөтөлбөр нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээ шаардлагыг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Түүнчлэн санхүүгийн болоод үйл ажиллагааны тал дээр тогтворжих, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг суулгахаар зорьж байгаа юм.

Бизнес инкубатор хөтөлбөрт хамдрагдсанаар бизнеснээ тэлэх эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг олгох багц сургалтууд болон арга хэмжээнд хамрагдаж, ая тухтай өрөө талбай, өндөр хурдны интернетээр хангагдаж, салбар салбарын залуучуудын коммюнитид нэгдэж, мэдлэг туршлагаа солилцох боломжтой.

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд материалыг энэ сарын 22-ноос эхлэн 8 сарын 02-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах юм. Шалгаруулалт I шатанд онлайн форум, II шатанд ярилцлага хэлбэрээр явагдана.  

Түүнчлэн, хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргагчдад:

  • Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх
  • Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаанд мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдлаа тодорхойлсон байх зэрэг шаардлагуудыг тавьжээ.                              

Цахимаар бүртгүүлэх хаяг: https://tinyurl.com/yt9nh7n4
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг: https://www.facebook.com/hubinnovationcenter

Мөн 70111299, 95563051 утсаар холбогдон, хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн займ на карту маэстро credit-n.ru займ онлайн на киви кошелек срочно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …