Тэмцээн уралдаан зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэнэ

УОК-ын 25 дугаар хуралдаанаар, Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, үзэгчгүйгээр, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх ерөнхий болон тусгай журам, зааврын дагуу зөвхөн тухайн орон нутагт зохион байгуулах эсэх асуудлыг халдварын тархалтын түвшин, хүн амын шилжилт хөдөлгөөн, эрсдэлийн үнэлгээ зэргийг харгалзан Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргана.

Тухайн орон нутагт зохион байгуулах тохиолдолд хариуцлагын гэрээг спортын холбоодтой байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн холбоодын оролцоо хангагдаагүй, коронавируст халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тусгай журам, заавар батлуулаагүй аливаа тэмцээн, уралдааныг зохион байгуулахгүй байх чиглэлийг өгсөн юм гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит онлайн на карту долгий срок zaymi-bistro.ru онлайн кредит круглосуточно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту без отказа онлайн

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …