Шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санал, санаачлага гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулсан шилдэг “Старт-Ап залуу, залуучуудын багийг дараах байдлаар шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгоно.
Хамрах хүрээ:1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд2. Их, Дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд
Гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, бүлгээр ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах, шалгарсан “Старт-Ап”-ын үйл ажиллагаа үйл ажиллагааг дэмжих арга хэмжээг зохион байгуулах ажлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран зохион байгуулана.
1-р шат Гарааны бизнесээ эхлүүлэх арга хэмжээ
2-р шат Бэлтгэл хурдасгуур арга хэмжээ
3-р шат Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах арга хэмжээ
Гарааны санхүүжилт:
Хэрэв таны болон бүлгийн тань шинэ санаа шилдгээр шалгарвал дүүрэг тус бүрт 2 шилдэг “Старт-Ап”-т 10,000,000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгоно. Мөн дүүрэгтээ эхний 5 байрт шалгарсан “Старт-Ап” залуу, залуучуудын багийг хүсэлтийн дагуу шалгаруулалтад оролцуулж улсын хэмжээний 3 шилдэг ”Старт-Ап”-ийг шалгаруулж 20,000,000, 17,000,000, 13,000,000 төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгоно.
Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/…/1FAIpQLSctkrzKDi3…/viewform…https://docs.google.com/…/1v4Mj9vSn4kI8W0i6…/viewform…