Мисс Б.Бадамцэцэг хуурамч дугаартай машин унадаг байсан гэнэ. Тэрээр жил гаруйн өмнө нэгэн уул уурхайн компаний захирал баян эрхмээс авсан хэмээн хэвлэлээр бичигдэж байсан “Ланд 200” авто машиндаа хуурамч улсын дугаар хийж явдаг байснаа өөрөө хэлсэн байна.
Тодруулбал, тус “Ланд 200” автомашиныг нь уул уурхайн компани захирал баян эр биш түүний аав нь өгсөн бөгөөд тухайн үед ээжийнх нь бие муу байснаас болж ээжийгээ эмнэлэгт үзүүлэхээр автомашин унах хэрэгтэй болсон байна. Тиймээс автомашины ченж аав нь өвчтэй эхнэртэй хамгийн ая тухтай байх үүднээс зарж байсан “ланд 200”-гаа охинд унуулах болсон гэнэ.
Харин тухайн үед мисс Бадмушка хуурамч дугаартай машинаа маш болгоомжтой барьж, замын хөдөлгөөний ямар ч дүрэм зөрчөөгүй тул цагдаа нарт баригдалгүй, ээжийгээ эмнүүлсэн аж. Одоо ээжийнх нь бие маш сайн байгаа бөгөөд мисс бүсгүй тухайн үед нэг ч цагдаа зогсоогоогүйд туйлын баяртай байдаг гэнэ.