ХӨСҮТ: Гадаад руу зорчих иргэдийн шинжилгээний хариуг англи хэлээр бланкан дээр олгож байна

ХӨСҮТ нь гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.

Хэрэв иргэн та гадаад оронд зорчих гэж байгаа бол

– Нислэгээс 24-48 цагийн өмнө 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд ХӨСҮТ-ийн амбулаторийн цахим бүртгэлд бүртгүүлж 2 давхрын Нян судлалын лабораторийн сорьц авах хэсэгт хүсэлтээ өгнө.

– Өгөгдсөн маягтанд гадаад паспортны мэдээллээ гаргацтай, гүйцэд, зөв, англиар бичих ба холбогдох утасны дугаараа бичнэ.

– Шинжилгээ өгсөнөөс хойш хариуг 24 цагийн дараа англи хэл дээр бланкаар олгох бөгөөд иргэн та шинжилгээний хариугаа авахдаа бичигдсэн өөрийн мэдээллээ шалгаж авахыг анхаарна уу.

Эх сурвалж: ХӨСҮТ

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ или кредит credit-n.ru онлайн займы на банковскую карту

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …