Л.Энх-Амгалан:Есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимын болон цахим хэлбэрээр эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.04/ боллоо. Хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Засгийн газрын хуралдаанд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаарх мэдээллийг танилцуулж, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгавар авлаа.

НҮБ-аас цар тахлын улмаас дэлхийн нийтээр сурлагын хоцрогдлоос гадна сургуулийн насныхан дунд сэтгэлзүйн хувьд том асуудал үүсч байгааг анхааруулсан байна. Үүнийг нэгэн үеийнхний сүйрэл гэж нэрлэсэн байна.

Манай улсын хувьд ЕБС-ийн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүссэн.Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зураг, компьютер, гар утасгүй, интернетэд холбогдож чадаагүйн улмаас 185 мянган хүүхдэд хичээлээ бүрэн авч чадаагүй, хоцрогдол үүссэн. Өөр бусад хүчин зүйлийг оролцуулж тооцвол 470-500 мянган хүүхэд хичээлийн бодит хоцрогдол үүссэн тооцоо гарсан. Ийм учраас Засгийн газраас есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар танхимаар болон танхимын бусаар эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.

Нийт хүн амын 60 хувь вакцинд хамрагдсан байна. Үүн дотроо сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын 90 хувь вакциндаа бүрэн хамрагдсан байна. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 60 хувь вакциндаа хамрагдсан учраас хичээл сургуулийг эхлүүлэх үндэслэл болж байна.

-ЕБС болон 4, 5 насныхны цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс танхимын болон танхимын бус хэлбэрээр оруулахаар болсон. Ингэхдээ тав хоног танхимаар хичээллээд, дараагийн тав хоног танхимын бусаар /цахимаар/ хичээллэх нөхцөлтэйгөөр явна.

-Халдвар бүртгэгдээгүй 28 хоносон ногоон бүсийн газар нутагт 100 хувь танхимаар хичээллэнэ.

-МСҮТ коллеж, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар хичээллэнэ. Есдүгээр сарын 13-наас цахим болон танхим хосолсон хэлбэрээр явагдана.”гэж мэдэгдлээ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …