“Аавуудын өдөр”-ийг тохиолдуулан 10 аавд хүндэтгэл үзүүллээ

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үр хүүхдийн элэг бүтэн, аз жаргалтай инээд хөөрөөс гэр бүлийн тогтвортой бат бэх байдал эхэлдэг.

Гэр бүлийн харилцаанд болон нийгмийн орчин дахь аав хүний үүрэг, оролцоо, хүлээх хариуцлага, хувь нэмэр, манлайллыг таниулах, түгээх, үлгэр жишээ аавуудыг урамшуулж, алдаршуулах, дэмжих зорилготой “Бахархалт аав” арга хэмжээг Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж өнөөдөр /08.06/ 10 аавд хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээний хүрээнд үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлдэг, өөрийн эрхэлж буй ажил, мэргэжлээрээ байгууллага, хамт олон, салбартаа манлайлж буй

Нийслэлийн

  1. Спортлог аав
  2. Хүмүүнлэг аав
  3. Өнөр аав
  4. Оюунлаг аав
  5. Өв уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэгч аав
  6. Нөлөөлөгч аав
  7. Хөдөлмөрч аав
  8. Хичээнгүй аав
  9. Уран бүтээлч аав
  10. Авьяаслаг аавуудыг алдаршуулан дурсгалын зүйлс гардууллаа.

Жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Аавуудын өдөр”-ийг 1910 онд АНУ-д санаачилсан бөгөөд Монгол Улсад 2005 оноос өнөөг хүртэл 16 дахь жилдээ Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Монголын Эрэгтэйчүүдийн холбоо ТББ-ын санаачлагаар улс орон даяар тэмдэглэж байна.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит срочно на карту без отказа credit-n.ru экспресс займ онлайн заявка

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …