МҮБХ-ноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жилийн ой, Монгол бөхийг дэлхийн дээд амжит гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан Үндэсний бөх-Үнэт өв барилдаан зохион байгуулах гэж байна.
1. Барилдааныг 2021 оны 08-р сарын 16, 17-ны өдрүүдэд Хүйн долоон худагт үзэгчгүйгээр зохион байгуулна.
2. Барилдах бөхчүүдийг 2021 оны 08-р сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.
3. Бөхчүүд цолны үнэмлэх, вакцины 2 тунд хамрагдсан гэрчилгээ (ковид тусаад эдгэрсэн тухай бичиг) цээж зураг, PCR шинжилгээ болон мандатын төлбөр (20.000 төг) -тэй өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
4. Барилдах бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдээс PCR шинжилгээг барилдаан болох өглөө ( 2021 оны 08-р сарын 16-ны 09.00 цагаас) Хүйн долоон худагт авна.
5. Бөхийн барилдааны нэгийн даваа 11.00 цагт эхэлнэ.
6. Энэхүү барилдаан МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримтална.
7. Шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авна.
8. Бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж болох бөгөөд бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцна.
9. Бөхийн барилдааныг шууд дамжуулах телевизүүд албан ёсоор МҮБХ-ны менежер С.Гантөртэй 88085308 дугаарын утсаар холбогдож, мандат авна.
10. Бөхчүүд болон жаяг дэгийн багийнхан тус барилдааны үеэр Цагдаа, Мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг сахин биелүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО