0-3 насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хүсэлтийг авч эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор “Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдээд байна.

0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэг та дараах нөхцөл, шалгуурыг хангаж байвал Халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр дамжуулан цахимаар болон сум хорооны халамжийн мэргэжилтэнд хандаж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргана уу.

Үүнд:

  1. Ажил, хөдөлмөр эрхлэхгүйгээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байх.
  2. Хүүхэдтэйгээ оршин суугаа хаягийн нэг бүртгэлтэй байх.
  3. Хүүхдийн эхтэй гэрлэлтийн баталгаатай байх.
  4. Хүүхдийн эх 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдаагүй байх.

Дээрх шалгуурыг холбогдох байгууллагуудын төрийн мэдээлэл солилцооны системд үндэслэн автоматаар шалгах ба иргэний зүгээс хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай мэдээллийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид хандаж, Эрүүл мэндийн даатгалын системд бүртгүүлэх, эцэгт тэтгэмж олгох тухай хүүхдийн эхийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан цахим хэлбэрт шилжүүлэн системд оруулах шаардлагатай гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …