2021 оны долдугаар сарын 3. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Замын-Үүд дэх нөхцөл байдал цэгцэрч, Тяньжин боомтоос ачаа, бараагаа татах ажил үлдээд байна

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, халдвар, хамгааллын дэглэмийг сайжруулах, төрийн байгууллагын хүнд суртлыг халах зорилгоор Засгийн газраас томилсон ажлын хэсэг өнгөрсөн нэг сарын хугацаанд хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлж, зөв зохион байгуулалтад оруулжээ.

Замын-Үүд сумыг ногоон бүс болгох ажил нь БНХАУ, Монгол Улсын ачаа, тээврийн эргэлтэнд чухал нөлөө үзүүлнэ

Нэн түрүүнд Замын-Үүд сумыг ногоон бүс болгох зорилт тавин, “Нэг өрх-нэг хаалга” шинжилгээг авч, хөл хорио тогтоон эрүүл ахуйн дэглэмийг сахиулж чадсанаар өвчлөлийн тоог эрс буруулжээ. Хилийн мэргэжлийн хяналтаас тус суманд үйл ажиллагаа эрхэлдэг 311 аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагуудад ковидоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдэгдэл өгч, гүйцэтгэлийн хяналтыг хийжээ. Үүний үр дүнд хяналтын 12 терминалууд нь халдваргүйтэл хаалгатай болж, талбайн мананцартай халдваргүйтэл, бичиг цаасны халдваргүйтэлийн төхөөрөмжүүдийг шинээр нэвтрүүлэн үйлчилж эхэлжээ. Улмаар улсын хилийн орох гарах чиглэл буюу экспорт, импортын талд халдваргүйжүүлэх хоёр байгууламжийг (хаалга) суурилуулсан. Ингэснээр өдөрт 300 гаруй, сард 6500 гаруй тээврийн хэрэгслийн гадаргууг автоматаар халдваргүйжүүлэх шуурхай үйлчилгээ нэвтэрсэн.

Халдвар хамгааллын дэглэм сахиулж, албан уулзалтуудыг тогтмол хийсний үр дүнд ачааны тээврийн хэрэгсэл 190-д хүрч, Эрээн хотод хуримтлагдсан 50 мянган тн ачааны 30 мянган тн ачааг татан авчээ

Томилогдсон ажлын хэсгийн зүгээс Замын-Үүдийн боомтын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, хилийн цэсэд улаан, шар, ногоон бүсчлэлийг шинэчлэн тогтоох, эмх цэгцэнд оруулах ажлыг зохион байгуулжээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний, бүртгэлийн, хог хаягдлын, техникийн цэгүүд болон тусгаарлан ажиглах байр зэргийг байршуулан тохижилтын ажлуудыг богино хугацаанд хийсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотын гаалийн газар, тус хотын удирдлагууд, төмөр замын байгууллагууд зэрэг хамтран ажилладаг байгууллагуудтай шуурхай цахим уулзалтуудыг зохион байгуулж, ачаа барааг татах ажлыг шуурхайлах алхмуудыг хийжээ. Үүний үр дүнд импортоор өдөрт 100 тээврийн хэрэгсэл орж ирдэг байсан бол өдгөө улсын хилээр 190 тээврийн хэрэгсэл, 100-120 тонн ачаа оруулж ирэх болсон. Ингэснээр Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан 50 мянган тонн ачааны 30 мянган тонныг нь татан аваад байна. Ажлын хэсгийн зүгээс үлдсэн ачааг энэ сардаа багтаан татан авч дуусгана гэж мэдэгдээд байна.

Эрээн-Улаанбаатар хоорондын ачааны үнэ 10 сая төгрөг болж, 3 дахин буурсан

Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр хэд хэдэн удаа тээврийн жолооч нартай уулзалт хийж, хариуцлагын гэрээ байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн энэ хүрээнд Эрээн хотын цагдаагийн газар, манай улсын тагнуул, цагдаагийн байгууллагуудтай хамтран ажиллаж хоёр талын хяналтыг давхар хийж хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар ачаа тээврийн дээд үнийг 10 сая төгрөгт барихаар ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл 700 гаруй жолооч хариуцлагын гэрээ хийгээд байна. Гэрээ зөрчсөн зургаан тээврийн хэрэгслийн Д зөвшөөрлийг цуцалжээ.

Замын-Үүдийн гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид өглөө 06.00-аас орой 21.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна

Ачаа тээврийн ариутгал, хяналт шалгалт, бүрдүүлэлт хийгдэх зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид өглөө 06.00-21.00 хүртэл ажиллаж, хяналтын талбайгаас ачаа, барааг чөлөөлж гаргаж хэвшээд байна. Мөн гаалийн байгууллагын алба хаагчдын хүнд суртал, санал гомдлыг хүлээн авах 96361281 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн.

Замын-Үүд дэх 12 хяналтын талбайд ачаа, тээврийн хэрэгслийг хонуулалгүй хот руу гаргах ажлыг зохион байгуулж байна

Өмнө нь Замын-Үүд боомтод олон хоногоор саатдаг, бүрдүүлэлт хяналт удааширдаг байсан бол одоо алба хаагчид уртасгасан цагаар шуурхай ажиллаж хяналтын талбайгаас хот руу хонуулалгүй шуурхай гаргадаг болсон. Мөн лабораторийн дээж авах, хариу дүгнэлт гаргах ажлыг өдөрт нь багтаан зохион байгуулж байна. Ташрамд дурдахад, ажлын хэсгийг томилогдоход Замын-Үүдийн гаалийн хашаанд нийт 7 орчим тонн ачаа, бараа хуримтлагдсан байсныг шуурхай бүрдүүлэлт хийж гарган, эзэн холбогдогчийг нь наадмын өдрүүдэд хатуу хөл хорионы үеэр дотоод ажилчдын автобусаар тусгайлан үйлчилж ажиллажээ.

Галт тэргээр ачаа барааг зэрэг татан авах ажлыг эхлүүлсэн

Наадмын өдрүүдэд хил хаагдсан үеэр нийт 42 галт тэргээр ачаа бараа татан авч, долдугаар сарын сүүлээс эхлэн өдөр бүр ачаа тээврийн галт тэргийг явуулж, өдөр 50 хүртэл галт тэрэг явах боломжийг бүрдүүлээд байна.

Замын-Үүд дэх нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд цэгцэрч, нэгдсэн зохион байгуулалтад ороод байна. Тиймээс Монгол Улсын шадар сайдын зүгээс Замын-Үүдийн боомтоос хамаарсан ажил гэхээсээ илүү гадаад харилцааны болон хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх томоохон шийдвэрүүд үлдсэн хэмээн үзэж ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайдуудыг энэ долоо хоногоос эхлэн Замын-Үүд суманд биечлэн очиж ажиллахыг үүрэг болгосон билээ. Үүний үр дүнд гадаад харилцааны нөхцөл байдал сайжирч БНХАУ-ын Тяньжин боомтоос Замын-Үүд хүртэл ачаа, барааг татах ажил эрчимжих юм.

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ онлайн заявка credit-n.ru взять займ на банковскую карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …