1.1 сая орчим ам.доллароор үнэлэгдэх хар тамхи хилээр нэвтрүүлэх гэж байжээ

Гааль, Цагдаагийн байгууллага хамтран 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг илрүүлжээ.

Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байна.

Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээн, эзэн холбогдогч байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа аж. Шинжилгээгээр маш хүчтэй донтуулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: ГЕГ 

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на киви кошелёк credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно

Санал болгох мэдээ

“Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, …