Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг 2021.08.16-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1061 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 282 нь Улаанбаатарт, 779 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
Хоногт 1674 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь сүүлийн 24 цагт 41-80 насны дөрвөн хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 880 боллоо.
Эмнэлэгт 9102 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 5018 нь хөнгөн, 3009 нь хүндэвтэр, 868 хүнд, 207 хүн маш хүнд байна.
Одоогийн байдлаар эмнэлэгт 1503 хүүхэд, 258 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 62.1 хувь буюу 2.0 сая хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.