Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг 2021.08.23-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1566 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 342 нь Улаанбаатарт, 1224 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
Хоногт 1674 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь сүүлийн 24 цагт 41-80 насны дөрвөн хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 902 боллоо.
Эмнэлэгт 10928хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 6303 нь хөнгөн, 3542 нь хүндэвтэр, 898 хүнд, 185 хүн маш хүнд байна.
Одоогийн байдлаар эмнэлэгт 1511 хүүхэд, 326 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 63.2 хувь буюу 2.0 сая гаруй хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.