Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг 2021.08.24-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1596 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 314 нь Улаанбаатарт, 1282 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
Хоногт 2022 хүн эдгэрчсэн байна. Сүүлийн 24 цагт 40-80 насны таван хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 907 боллоо.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11093 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 6332 нь хөнгөн, 3626 нь хүндэвтэр, 944 хүнд, 191 хүн маш хүнд байна. Нийт хүн амын 63,4 хувь буюу 2 сая гаруй хүн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.