Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цахимжуулна

НЗДТГ-аас  iUB буюу “Инновацлаг Улаанбаатар” аян хэрэгжүүлж байна.

Нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ аянд нэгджээ. Өчигдөр нийслэлийн есөн дүүргийг төлөөлж, 27 албан хаагч Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар зохион байгуулсан хуралд оролцсон юм. Тус газрын дарга Л.Тулгабаатар энэ үеэр iUB аяны үйл ажиллагааны чиглэл, хэрэгжилтийн тухай танилцуулж, албан хаагчдыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангалаа. Хуралд дүүргүүдийн Засаг даргын орлогч, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар, үйлдвэрлэл, инновац хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм.

Аянаар худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг нэвтрүүлэх зорилготой. Тодруулбал, цаасны уламжлалт хэрэглээг халж, эдийн засгийг хэмнэх, худалдаа, үйлчилгээний байгууллагад нэгдсэн удирдлагын систем нэвтрүүлэх, цар тахлын үед байгууллагууд иргэдэд дараалалгүй хурдан үйлчилгээ үзүүлснээр коронавируст халдварын эрсдэлийг саармагжуулах, замын түгжрэлийг багасгах ач холбогдолтой юм.


payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
онлайн кредит на карту круглосуточно credit-n.ru займы которые дают абсолютно всем на карту круглосуточно

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …