Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.
Тус хөтөлбөр нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээ шаардлагыг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Түүнчлэн санхүүгийн болоод үйл ажиллагааны тал дээр тогтворжих, гадаад дотоодын зах зээлд өрсөлдөх чадварыг суулгахаар зорьж байгаа юм.
Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд материалыг энэ сарын 30-ноос эхлэн 9 сарын 6-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах юм. Шалгаруулалт I шатанд онлайн форум, II шатанд ярилцлага хэлбэрээр явагдана.
Түүнчлэн, хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргагчдад:
Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх
Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаанд мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх
Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдлаа тодорхойлсон байх зэрэг шаардлагуудыг тавьжээ.
Цахимаар бүртгүүлэх хаяг: http://bit.ly/36HLBSs
Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг: https://www.facebook.com/BayankhoshuuinnovationCenter
Мөн 70111299, 95563051 утсаар холбогдон, хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР