Баянзүрх дүүрэг энэ сард гурван төрлийн “Өглөөний гудамж”-тай болно

Та бидний хэлж заншсанаар гурван өндрөөс Арслантай гүүр хүртэл 3 төрлийн өглөөний гудамжийг есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Гурван өндрийн талбайд “Бизнесийн гудамж”, Бөхийн өргөөний урд талбайд “Залуучуудын гудамж”, цаашлаад арслантай гүүр хүртэл “Ахмадын гудамж” гэж гурван төрөл байх юм. 3 гудамжны хувьд 3-уулаа өөрсдийн гэх өнгө аяс, онцлогийг шингээсэн, дан ганц Зун цагт ажиллаад байхгүй. Хавар, Намар, Өвлийн улиралд ажилладаг байхаар зохицуулалт хийгдэнэ.

“Өглөөний гудамж” хийж буйн гол зорилго бол Монголчуудыг Эртэч болгож, иргэдийг өглөө эртлэн ажил төрлөө амжуулж, бүтээлч байлгахад тустай гэж Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

быстро займ на карточку credit-n.ru кредит без верификации карты

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …