ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

НАМРЫН ТЭРГҮҮН УЛААН БИЧ САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.9.3, Баасан гараг
  • Билгийн тооллын: 24
  • Наран ургах шингэх: 06.13-19.30
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ,эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.

кредит срочно на карту без отказа credit-n.ru экспресс займ онлайн заявка

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …