Залуучуудыг ажилд зуучлах “Худалдаа, үйлчилгээний салбарын зуучлал” аян өрнөж байна

1004429_246281768853265_1871735085_nӨнгөрсөн зунаас эхлэн МЗХ дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг байгуулж, ажил олгогч, ажил хайгчдын дунд гүүр болоод явж байгаа юм. Байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, байнгын болон цагийн ажлын байранд нийтдээ 3000 гаруй хүнийг ажилд зуучилсан бөгөөд төрийн болон хувийн аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний салбарын 1000 орчим байгууллагатай хамтарч ажиллаж байна.

Энэ 11-р сарын эхээр МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийн хамт олон “Цагийн ажил” аяныг амжилттай зохион байгуулж, аяны хүрээнд өмнө нь бүртгэлтэй байсан залуусыг хамруулаад нийт 150 гаруй залуусыг цагийн ажилтай  болгосон юм. Тэгвэл энэ сарын 18-23-ний өдрүүдэд  “Худалдаа, үйлчилгээний салбарын зуучлал” аянг зарлаад байна. Худалдаа үйлчилгээний салбарын ажил олгогч байгууллагуудаас нээлттэй ажлын байрны захиалга ихээр ирж байгаатай холбогдуулан худалдаа, үйлчигээний салбар болох их дэлгүүр, зочид буудал, фитнес зэрэг үйлчилгээний төвүүдэд ажиллах сонирхолтой ажил идэвхитэй хайгч залуучуудад ажлын байрны мэдээлэл өгөх, богино хугацаанд ажилд зуучилж байна.

“Худалдаа, үйлчилгээний салбар дахь зуучлал” аяны хүрээнд ажил олгогч байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүд МЗХ-ны “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийн байранд ирж ажил хайгч залуучуудад зөвлөгөө өгөх, ажилд авах ярилцлага хийх, сонгон шалгаруулалт явуулах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа юм. Одоогоор   МЗХ-ны “Залуучуудын хөдөлмөрийн бирж” дээр нээлттэй байгаа ажлын байрнууд зочид буудлын ресепшин, зочид буудлын зохион байгуулагч, А зэрэглэлийн тогооч, туслах тогооч, хамгаалагч, зөөгч, бармен, үйлчлэгч, ачигч, угаагч, худалдагч, касс, маркетингийн менежер, борлуулагч зэрэг нийт 350 гаруй байнгын болон цагийн ажлын байрууд байгаа бөгөөд ажил хайгч залуучууд ирж сонирхсон ажилдаа орох боломжтой юм байна.

index

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …