Дугаарын хязгаарлалтыг цуцлах санал асуулгын дүнг маргааш танилцуулна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11-р сарын 21-ний өдөр буюу Пүрэв гарагт 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар дараахь 10 асуудлыг хэлэлцэнэ.
  1. Авто машины улсын дугаараар замын хөдөлгөөнд хязгаартайгаар оролцуулах асуудлыг цуцлах талаар явуулсан санал асуулгын дүнгийн тухай танилцуулна.
  2. Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг Нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлэх тухай
  3. Нийслэлийн Эрүүл мэндийн зарим байгууллагуудыг менежментийн болон удирдлагын гэрээгээр ажиллуулж буй менежментийн багуудын гэрээний үүргийн биелэлтийг шалгасан ажлын хэсгийн тайлан
  4. Нийслэлийн нутаг дэвсгэрт зах худалдааны төв ажиллах журмын төсөл
  5. Орон сууцны сангийн Зөвлөл байгуулах тухай
  6. Шинэ жилийг угтах, тэмдэглэх Нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай
  7. Цахилгааны дэд станцын барилгын байршил тогтоох тухай
  8. Таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолоочийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах тухай журмын төсөл
  9. Оршуулгын газрын хэмжээ, хамгаалалтын бүс тогтоох тухай
  10. Нийслэлийн бондын журмын төсөл дахин хэлэлцүүлнэ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …