“Эрхэт Монгол” групп, “Grand Marshal luxury villas” төсөл шилдгийн шилдгээр шалгарлаа

Барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн, яармаг болох “Барилга экспо-2021” үзэсгэлэн өнгөрсөн пүрэв /2021.09.09/ гарагт “Мишээл экспо” төвд нээлтээ хийсэн. Тэгвэл дөрвөн өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэн өчигдөр /2021.09.12/ салбарын шилдгүүдээ тодруулан, хаалтаа хийлээ. 

Энэ удаагийн “Барилга экспо-2021” үзэсгэлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, орон сууц, хаусны 30 гаруй төсөл оролцож, барилгын салбарын шинэ, шилдэг бүтээн байгуулалтууд, барилгын материал, ханган нийлүүлэгчийн орчин үеийн технологиудтай ирсэн зочид танилцаж, хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалга хийж, хэрэгтэй мэдээллээ солилцлоо.

Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрхэт Монгол” групп ажилласан бөгөөд өөрийн хэрэгжүүлж буй “Гранд маршал” цогцолбор хотхон болон “Сити Резидэнс” залуусын хороолол төслөөрөө оролцсон юм.

Өнгөрсөн пүрэв гарагт болсон нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон холбогдох албан тушаалтнууд, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, дэд захирал Д.Ибрай, МБҮА-ийн Захирал Л.Хулан, МБМҮХ-ны менежер Г.Цэрмаа, Ерөнхий ивээн тэтгэгч “Эрхэт Монгол групп” ХХК-ийн Маркетинг хариуцсан дэд захирал Г.Эрдэнэтөгс, Ерөнхий ивээн тэтгэгч “Тэсо пропертис” ХХК-ийн захирал П.Лхагвадорж, “Тэсо пропертис групп”-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхзолбоо, Ивээн тэтгэгч “Монкон Констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Батхуяг зэрэг салбарын төлөөллүүд оролцсон.

Салбарын сайдын хувьд хувийн хэвшлийн барилгын компаниудаа дэмжин ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлж байна. Учир нь нийслэл хотын төвлөрөл ихэссэн учраас орон сууцжуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.

-ҮЗЭСГЭЛЭНД 30 ГАРУЙ КОМПАНИ ШИНЭ ОРОН СУУЦ, БАРИЛГЫН МАТЕРИАЛДАА 40 ХҮРТЭЛХ ХУВИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО-

Үзэсгэлэнгийн өдрүүдэд онцгой хямдрал, урамшуулал зарлаж, бэлэгтэй худалдаа явуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэнд 30 гаруй компани шинэ орон сууц болон барилгын материалдаа 40 хүртлэх хувийн урамшлууллыг зарласан юм. Эдгээр өдрүүдэд үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрийн хэрэгжүүлж буй төслүүддээ онцгой урамшуулал зарласан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

быстрый займ на киви кошелек credit-n.ru займ онлайн круглосуточно на банковскую карту

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …