Г.Майцэцэг:Хүн өөрийнхөө алдааг ухамсарлаад олон мянган хүний өмнө уучлалт гуйна гэдэг том зориг

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг Спортын төв ордны гадаа МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-д оролцуулахыг шаардан гарын үсэг цуглуулж байна.

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Өчигдөр “Улаан бал” нэвтрүүлгээр Э.Цэндбаатар оролцож, нийгэмд болоод байгаа асуудлыг хөндлөө. Хүн өөрийнхөө алдааг ухамсарлаад олон мянган хүний өмнө уучлалт гуйна гэдэг том зориг. Нөгөө талаар энэ бол нэг тамирчны асуудал бус Монгол хэмээх улсын эрх ашиг. Дэлхийн аварга бол хэн нэг нөхөөсний хүн явдаг тэмцээн биш. 25 настай хүүхэд амьдралд алдаж, онох үе байдаг. Хамгийн гол нь энэ хүү алдаагаа ухаарчээ. Болсон бүх зүйлийг, үйл явдлыг, ичиж зоволгүйгээр дэлгэж, хоёр охины нэрийг барьж дахин архи гэдэг зүйлийг хэрэглэхгүй гэсэн нь маш олон хүмүүсийг энд ирж, гарын үсэг цуглуулахад хүргэлээ. Э.Цэндбаатар гэдэг хүүг Монголын ард түмэн уучилж байна. Энэ хүү спортын оргилд хүрэхийн төлөө хэдэн жил яаж хөдөлмөрлөснийг бид таашгүй”хэмээн байр сууриа илэрхийллээ.

быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …