Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, иргэнийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэгээр хангана. Дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжуулан бойжуулах нь Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн Инкубатор хөтөлбөрийн зорилго юм.

Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:

1. Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх;

2. Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаандаа мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх;

3. Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдал.

Сонгон шалгаруулалт:

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах ба материалыг 9 сарын 15-24-ний хооронд хүлээн авна.

Цахимаар бүртгүүлэх: shorturl.at/zHU48

Материал хүлээж авах хугацаа: IX/15 – IX/24-ний 18:00 цаг хүртэл

Холбогдох утас: 70111299, 95563051

займ на карту быстро онлайн credit-n.ru займ до зарплаты онлайн на карту

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …