Сөүл-УБ чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 10:40 цагт Чингис хаан нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр нийт 257 зорчигч ирлээ. Нислэгээр ирсэн иргэдээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 226, тусаад эдгэсэн 1, дагаж явсан хүүхэд 8, нийт 236 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлэн гэрийн ажиглалтад шилжүүлж, 21 зорчигчийг “Кемпински”, “Новотел”, ”Туушин”, “Би Жи” зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүллээ.
Түүнчлэн 232 зорчигчоос ХӨСҮТ-ийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.