Улирлын томуугийн вакцинд 22.050 хүн хамрагдлаа

Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу дархлаажуулалтын 10 хоногийг есдүгээр сарын 13-22-ны хооронд “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна.

Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.

Есдүгээр сарын 15-ны байдлаар хоёр настай 487, 3-5 настай 10.422, 6-11 настай 11.104 хүүхэд, мөн жирэмсэн эмэгтэй 37 /0.4%/ буюу нийт 22.050 /12.8%/ иргэнийг дархлаажуулсан байна. Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийж байгаа. Түүнчлэн улирлын томуугийн вакцинд хамрагдах хүсэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд болон гэрийн асаргаанд байгаа 2-3 насны хүүхдүүдийг харьяа Өрхийн эрүүл мэндийн төв,  тосгоны Эрүүл мэндийн төвд дархлаажуулах юм.

быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …