Их Британийн 2021 оны санхүүгийн салбарын шилдэг эмэгтэйгээр Л.Дулмаазул шалгарлаа

Их Британийн “Great British Businesswoman Series” хөтөлбөрөөс 2021 оны санхүү, бизнесийн салбарын шилдэг долоон эмэгтэйг шалгаруулсан бөгөөд үүнд тус улсын Засгийн газарт зөвлөхөөр ажилладаг монгол эмэгтэй Л.Дулмаазул багтжээ.

Л.Дулмаазул 2008-2018 онд Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллаж байсан бөгөөд 2021 оноос Английн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мега болон дэд бүтцийн төслийн хорооны хөрөнгө оруулалтын явц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санхүүжилтийг хянан боловсруулж тус улсын Засгийн газарт зөвлөхөөр ажиллах болжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд Борис Жонсоний 12 тэрбум фунтстерлингийн амлалт өгөөд буй ногоон үйлдвэрийн хувьсгал хийх арван цэгийн төлөвлөгөө болон “NETZERO 2050” төслүүд дээр ажиллаж байна. “Great British Businesswoman Series” хөтөлбөр нь Их Британийн бизнесийн салбарт ажилладаг эмэгтэй манлайлагчдыг алдаршуулах, дэмжих зорилготой аж.

онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без процентов на карту мгновенно

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …