Хөвсгөл аймагт хоёр сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 16 сургууль танхимаар, 17 сургууль хосолмол байдлаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.Хоёр сургууль халдварын улмаас цахим хэлбэрт шилжжээ. 100 хувь цахимаар хичээллэх хүсэлт гаргасан 220 орчим сурагч байна.

Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тухайд Хөвсгөл аймагт төрийн болон хувийн өмчийн 50 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 9 сарын 1-нд бүх цэцэрлэг сургалтаа эхлүүлсэн боловч халдварын улмаас цахимд шилжсэн 8 цэцэрлэг байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлын 15 хувийг хүүхдүүд эзэлж байна. 12-17 настай хүүхдүүдийн 91 хувь нь эхний тунд, 79 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна.

Аймгийн хэмжээнд багш нарын 96 хувь нь хоёр тун вакцинд хамрагджээ. Боловсролын байгууллагын ус, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлын хүрээнд үндсэн хоёр багц арга хэмжээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд 11 сумын 50 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно.

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллах үеэрээ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны боловсролын чанарын шинэчлэл төслийн батламжийг 35 сургуульд өгсөн.

Мөн багш нарыг ажлын байран дээрээ хөгжих боломжоор хангах зорилгоор багш хөгжлийн төвийг сургуулиудад байгуулж байгаа юм. Яг энэ жишгээр бусад аймгуудад ч мөн багш хөгжлийн төв байгуулна.

быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …