Белгийн нийслэл Бруселл хотын оршин суугч 69 настай нэгэн эмэгтэй нас барсан нөхрөө бүтэн нэг жилийн турш гэртээ нууж байжээ. Гэхдээ хөгшин эмэгтэй нөхрөө орон дээрээ нас барсан яг тэр байдалтай нь хэвээр үлдээж байнга хамт унтдаг байсан гэнэ.
Талийгаач нь 79 настай Марсел гэгч байсан бөгөөд өнгөрсөн оны 11-р сард астма өвчний улмаас амьсгал хураажээ. Хөгшин талийгаач нөхрөө яагаад үхсэн гэдгийг мэдэгдэхгүй байсан тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа бөгөөд эмэгтэй цогцосноос ялгарах хорт бодисыг үнэрлэж, өөрөө ч их хэмжээгээр хордсон байгаа аж.
Эл хэргийг илрүүлсэн тохиолдол нь маш сонирхолтой бөгөөд хөгшчүүл 2012 оноос хойш нэг ч удаа байрныхаа түрээсийг өгөлгүй таг чиг болсон тул байрны эзэн цагдаад мэдэгдэж гэрт нь хүчээр орсны ачаар эл хэрэг ил болжээ. Мөн шинжээч цогцсыг халуун хуурай нөхцөлд байлгаж, бие дэх шингэнийг нь муутгалгүй хатаасан байна гэжээ.