ЭМЯ: 3416 хүнд (covid-19) халдвар илэрч, 14 иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 22-ний өдрийн байдлаар танилцууллаа.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 3416 тохиолдол бүртгэгдсэнээс 1896 нь Улаанбаатар хотод, 1518 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хоёр тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Харин хоногт 4767 хүн эдгэрчээ.

Харамсалтай нь өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-ээс дээш насны 14 хүн нас барж, нийт нас баралт 1073 болсон байна.

Эмнэлэгт 21524 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс хөнгөн 12156, хүндэвтэр 6965, хүнд 2027, маш хүнд 376 өвчтөн байна.

Гэрийн хяналтад 62515 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж.

Одоогийн байдлаар эмнэлэгт 4007 хүүхэд, 1310 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Нийт хүн амын 65.3 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан гэж ЭМЯ-наас мэдээллээ.

онлайн займ на карту маэстро credit-n.ru займ онлайн на киви кошелек срочно

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …