Дотоодын аялагчдад зориулсан “Аяллын паспорт” бэлэн боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дотоодын аялагчдад зориулсан “Аяллын паспорт”-ыг бэлтгэн гаргалаа.

“Аяллын паспорт” гарын авлагын үндсэн хэсэгт аялагчийн 10 дүрэм, 21 аймгийн ерөнхий мэдээлэл, заавал очиж үзэх газар болон маршрут, тухайн аймагт зохион байгуулагддаг эвентүүдийн мэдээллээс гадна иргэдийн мэдээлэл авах, захиалга өгөх, шаардлагатай үед холбогдох утасны жагсаалт, аюулгүй аялах 3 үгт хаягжилтын тайлбарыг багтаасан.

Мөн аяллын явцад хогоо ил задгай хаяхгүй, ан амьтдыг үргээхгүй, байгаль, түүх, соёлын өвийг хүндэтгэн үзэсгэлэнт сайхан эх орноо гэр бүл, үр хүүхдүүддээ таниулан аюулгүй тав тухтай аялахыг уриалсан юм.

займы быстро на карту онлайн credit-n.ru взять кредит на киви кошелёк

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …