Имарт Хайпермаркетын удирдлагууд болон Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Б.Баттүшиг нар “Токио-2020” зуны паралимпын XVI наадмын Пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд бяр чадлаа сорьж, алтан медаль хүртсэн тамирчин Э.Содномпилжээ, дасгалжуулагч багш Д.Баттулга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Имартын зүгээс паралимпын аварга Э.Содномпилжээд 50 сая төгрөг, дасгалжуулагч багш Д.Баттулгад 10 сая төгрөгийн урамшуулал гардуулав.
Энэ үеэр тамирчдын цаашдын амжилт болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.
Имарт нь МҮОХ-ны түнш компани бөгөөд 2018 оны Азийн наадамд Монголын баг тамирчдыг дэмжин оролцож байв.