“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд:  

  • Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үр нөлөөллийг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох
  • Уул уурхайн ажилтнуудад гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх тогтвортой харилцааг хадгалахад сургалт, лекц
  • Ажлын байрны жендерийн тэгш байдал, үүсэж болзошгүй ажлын байрны бэлгийн дарамт, эрсдэлийг олон улсын судалгаанд үндэслэн харилцан санал солилцох
  • Уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэх мэт хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна.

онлайн кредит на киви кошелёк credit-n.ru займ на киви кошелек без отказов мгновенно

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …