Энхтайваны гүүрнээс үсрэх гэж байсан 18 настай иргэнийг ОБЕГ-ын алба хаагчид аюулгүй болгон буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.
Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага есдүгээр сарын 24-ний 03:53 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд 18 настай иргэн амиа хорлох зорилготой үсрэх гэж байжээ.
Алба хаагчид 15 минут ажиллаж, аюулгүй болгон тухайн иргэнийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ