“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” онол, практикийн бага хурлыг зохион байгуулна

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицож буй талаарх бусад улс орны туршлага, сургамжаас суралцах, салбарын болон салбар дундын хамтын ажиллагааг нөхцөл байдалтай уялдуулан бэхжүүлэх боломжийг тодорхойлох зорилготой тус онол, практикийн бага хурал маргааш буюу энэ сарын 30-нд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд болох юм.

Бага хуралд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стратеги судалгааны хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зэрэг 10 гаруй байгууллагын төлөөлөгч оролцож, нийт 7 илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Хурлаас Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицож амьдрахад үүсэх эрсдэлийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, бодлогын шийдвэр гарахад дэмжлэг үзүүлэхүйц зөвлөмж гаргана гэж Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээллээ.

кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …