Улаанбаатарт 0 хэм

2013 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Халх голын сав газраар 3-8 градус хүйтэн, Говь тал хээрийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0 градус орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …