Автомашины торгуулиа хуульд заасан 2021 оны 10 дугаар сарын нэгнээс өмнө амжиж төлөхөөр нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд иргэдийн урт дараалал үүсээд байгаа билээ. Үүсээд буй урт дарааллыг багасгаж, үнэтэй цагаа хэмнэхийн тулд хэрхэн цахимаар төлж болох талаар хэрэглэгч хүний хувиар судласан юм.
И-Монголиа системээр төлж болох тухай мэдээлэл ирсэн ч одоогийн байдлаар зөвхөн өөрийн төлбөрөө төлж болохоор байгаа бололтой. Мөн ойлгомжгүй, хэрэглэхэд төвөгтэй байгаа юм. Шаардлагатай гэж үзвэл та бүхэн энд байгаа мэдээлэл дагуу төлөхийг оролдож үзэх боломжтой.
Жолооч бүхэн хэрэглэж дадсан, торгуулийн мэдээллээ орж шалгах зуршил тогтсон гэж хэлж болохуйц smartcar.mn систем байдагч энэ удаа харамсалтай нь төлбөр төлөх систем нь гацаад хэд хонож байна.
Эцэст нь хаа нэгтээ дараалалд зогсож цаг алдахгүйгээр бусдын, өөрийн, байгууллагын машины, олон торгуулийг зэрэг төлөөд иБаримтыг байгууллагаар болон хувь хүний сонголттойгоор авч болох гэх мэт хэрэглэгчийн хүсээд байгаа бүх шаардлагыг хангасан нь одоогоор GEREGE апп байлаа.
Ингээд gerege.mn-ээр хэрхэн автомашиныхаа олон торгуулийг нэг дор асуудалгүй төлж болохыг товчхон дурдая.
Энэхүү мэдээлэл нь гэрэгэ аппын сурталчилгаа биш юм. Тиймээс асууж тодруулах ойлгомжгүй зүйл байвал https://gerege.mn/ энд нэвтэрч орон чатаар холбогдож асуугаарай.
Gerege апп-ыг татаж суулгаагүй бол суулгах.
Нэвтрэхдээ нэг удаагийн нэвтрэх кодоор нэвтрэлтийг сонгох нь илүү хялбар байх болно.
Торгууль төлөхөөс өмнө Гэрэгэ апп дахь хэтэвчээ цэнэглэсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл гэрэгэ аппаар өөр бусад олон үйлчилгээний төлбөрийг төлж болох бөгөөд үүний тулд таны мөнгө Гэрэгэ компаний таны хэтэвчинд байрших шаардлагатай байх нь. Дээрх зургийн хувьд төлбөр төлөөд дансанд маань үлдсэн 1,200₮-ийг харуулж байгаа нь юм.
Хэтэвчээ цэнэглэхдээ төлөх гэж байгаа торгуулийн нийт дүнгээс их хэмжээтэй цэнэглэсэн байх шаардлагатай. Мэдээж энэ үйлчилгээ нь хураамжтай тул хураамжийн дүнг ч тооцож цэнэглээрэй. Хэтэвчийг одоогийн байдлаар картаар цэнэглэж болохгүй байгаа ба ДАНСААР гэсэн цэс рүү орж Гэрэгэ компанийн дансанд цэнэглэнэ. Банкны дансаар цэнэглэлт хийхдээ дансаар хэсэгт байгаа бүх мэдээллийг хуулж оруулах бөгөөд гүйлгээний утга дээр байгаа хэтэвчний дугаараас өөр юу ч бичихгүйг анхаарна уу.
Хэтэвчээ цэнэглэж чадсан бол НҮҮР хэсэгт байгаа Торгууль хэсэг рүү орж машины улсын дугаарыг оруулснаар цаашаа төлбөр хийх процесс үргэлжлүүлэхэд өөр асуудал үүсэлгүй төлбөр хийгдэнэ.
Үүний дараа торгуультай үгүйгээ шалгах ямарч системээр шалгахад төлбөр хийгдсэн байх болно. Дээр дурдсанчлан асуух зүйл гарвал https://gerege.mn/ энэ холбоосоор хандаарай.