“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Налайх дүүрэг нэгдэж, мод тарих бэлтгэл ажлаа хангаж эхэллээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдлаа.

Засаг даргын орлогч С.Тунгалагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, бэлтгэл, зохион байгуулалтын төлөвлөгөө боловсрууллаа.

10 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд тарих мод бутны нүх ухах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 10 сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд бүх нийтийг хамруулан хуваарь гаргаж мод тарих ажлыг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Өнөөдөр Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд Зэвсэгт хүчний анги байгууллагаас 2500 мод бут тарих нүх ухах ажлыг зохион байгуулж байна.

Иймд иргэд та бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, өөрийн амьдарч буй хашаа хороондоо мод тарьж ургуулахыг уриалж байна .

микрозайм без залога credit-n.ru деньги онлайн займ на банковскую карту

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …