“e-Mongolia” шинэчлэгдэж, бүх насныхан ашиглахад хялбар хэрэглэгчийн интерфейстэй болжээ. Тодруулбал, www.e-mongolia.mn сайтад хандахад, иргэний бичиг баримт цахимжсан бөгөөд ажил бүтээхэд тань туслах багц үйлчилгээ, иргэдийн хамгийн эрэлттэй үйлчилгээг төвөггүйхэн олж, авах боломжтой болсон байна.
Үүний зэрэгцээ www.e-mongolia.mn сайт руу QR кодоор нэвтрэх боломжтой болсон байна. QR кодоор нэвтрэхийн тулд та НЭВТРЭХ гэсэн цэсийн сонгоно. Энэ үед QR код гарч ирэх бөгөөд та гар утас дахь e-mongolia аппликейшнээрээ QR кодыг уншуулан сайт руу хялбар нэвтэрнэ.
Мөн e-mongolia гар утасны аппликейшн шинэчлэгдэж пин кодоор нэвтрэх боломжтой болсон байна. Иргэн та e-mongolia гар утасны аппликейшн рүү нэг удаагийн код, банкны эрх эсвэл тоон гарын үсгээрээ нэг удаа нэвтрэн орж, өөрийн хамгийн сайн мэдэх 4 оронтой тоогоор пин код үүсгэж, цаашид зөвхөн пин кодоор хялбар нэвтрэх боломжтой юм.
Гэхдээ хэрэглэгч та өмнө нь e-mongoia системд бүртгүүлсэн байх шаардлагатай юм.
Хэрвээ www.e-mongolia.mn сайт болон гар утасны аппликейшныг ашиглах, үйлчилгээ авах талаар зөвлөгөө, тусламж авах шаардлагатай бол 11-11 лавлах төв рүү холбогдох эсвэл Төв шуудангийн 1 давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийтэд туслах төвд хандаарай.