Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал хойшлогдлоо

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт болохоор товлогдсон.

Гэвч шүүгдэгч Г.Алтан эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, баримтын хамт, мөн шүүгдэгч Ч.Ганзоригийн өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ны 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …