Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн хувьд нийслэл орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

2021 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8-НААС 12-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи аравдугаар сарын 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Энэ сарын 10-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Аравдугаар сарын 8-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …